Friday night-аа арай л эрт эхэлчихлээ.

Хөгжил дэвшлийн талаар ийм бодол байнаа.

Би АНУ-н Канзасын Их сургуульд 5 жил 100% Америкийн тэтгэлэгтэй сурсан л даа. Канзас муж нь газрын зургийн тэг голд байдаг, хөдөө газар юм.
Анх тийшээ сургуульд явахад, эргийн гоё том хотуудад сурдаг найзууд маань жаахан шоолонгуй байдаг байлаа.

Юу гээч? Канзас нутаг олон талаараа намайг гайхшруулсан.
АНУ улс Дэлхийн II дайн, араас нь Оростой удаан хийсэн хүйтэн дайнуудын үед, тив алгасах пуужингаас айж хамаг чухал нисэх, агаарын хүчний хөгжүүлэлтээ тэг голдоо, Канзас мужид төвлөрүүлсэн байж.
Бидний нисдэг MIAT-н Boeing oнгоцнуудын их биеийг Spirit Aerosystems гэдэг Канзасын компанид хийгээд, Seattle хотруу вагоноор зөөдөг.

Cessna, Hawker Beach гэх мэт хувийн тансаг онгоцнууд ч бүгд тэнд хийгддэг.
Бас Garmin компани эхлээд бүх онгоцонд, дараа нь машинд зориулсан GPS үйлдвэрлэж, GPS гэдэг юм түмний хэрэглээ болсон. Энэ компани сургуулиас маань 40 минутын л зайд байрладаг байсан.
Өөр нэг жишээ байна. Бас л хөдөөнийхөөрөө гоочлуулдаг муж л даа.

KFC-н өвөөгийн амьдардаг байсан Kэнтаки муж бол байгалийн онцлогоосоо болж онцгой гоё амттай виски гардаг нутаг. Манай Булганы айраг шиг гэх юм уу даа.
Тэнд бас домог болсон исгэлтийн мастерууд цугларч нутгийн карамель, царсны модон торх, утлага оруулсан амт зэргийг хослуулж Wild Turkey мэтийн алдартай вискиг багадаа л 5-10 жил насжуулж дараад экспортолдог. Kentucky Bourbon гэхээр одоо дэлхий андахгүй шүү дээ.
Тэр хөдөө газраас дэлхийн брэндүүд гартлаа их зовлон үзсээн.

1920-д оны сүүлээр санхүүгийн их хямрал, араас нь 30-д онд АНУ хуурай хууль батлагдаж, энэ нь шагийн, мафиажсан архийг гааруулсан.
Энэ алдаанаас нь болж Америкийн бүх вискинүүд дампуурч, эсвэл водка хийдэг болсон юм.

Учир нь водка үйлдвэрлээд, шилэнд хийгээд гаргахад 7 хоног л хэрэгтэй байдаг бол виски багадаа 2 жилийн процесс ордог.
Энэ хүнд жилүүдэд гарын таван хуруунд багтах тооны вискиндээ үнэнч үйлдвэрлэгчид, нутгийнхаа онцлогийг хэзээ нэгэн цагт үнэлэгдэх болно гэж итгээд ашиггүй байсан ч гүрийсээр байгаад энэ амжилтад хүрчээ.
Бид юу сурч болох вэ?

1. Далайд гарцгүй, хязгаар нутаг гэж хэзээ ч өөрсдийгөө бүү гол.

2. Мэдлэгтэй, хийж байгаа зүйлдээ хайртай байхад дэлхийд гарна.

3. Нутгийнхаа онцлог, гойд зүйл шинж чанар итгэл бүү алдар.

4. Хүнд үеүд бидэнд давуу талыг өгч болно.
You can follow @Iderodcomedian.
Tip: mention @twtextapp on a Twitter thread with the keyword “unroll” to get a link to it.

Latest Threads Unrolled: